2020 оны жилийн эцсийн байдлаар Баяндалай сум нь албан ёсны бүртгэлтэй 2100 хүн амтай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай сум юм.
Сүүлийн жилүүдийн цаг уурын эрс тэрс тогтворгүй байдлаас бэлчээрийн доройтол нэмэгдэх, худаг усны ундарга муудах зэргээр малчид, малд сөргөөр нөлөөлөх хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна.
Баяндалай сумын цагдаагийн хэсгийн барилга 2012 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд анх ашиглалтад орох үеэсээ журамлагдсан машины болон үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолгүй, гадна хашаа, ногоон байгууламж хангалтгүй байсаар байна.
Баяндалай сум нь 1923 онд байгуулагдсан, 2100 хүн амтай. Сумын төв нь төвлөрсөн цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон хэдий ч усны нөөцийн савны багтаамж, тог цахилгааны доголдлоос шалтгаалан үе үе сумын төвөөрөө усан хангамжийн дутагдалд ордог.
Одоогийн байдлаар Даланзадгад сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч байхгүй бөгөөд БОЭТөвийн сэхээний тасаг, хүүхдийн тасаг, “Амуу” эмнэлгээс хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авч дархлаажуулалтад ашиглаад байна.
2019 оноос эхлэн дэлхий дахинд гарсан цар тахал өвчин, мөн орчин үеийн дэвшилтэт технологи, цахимд суурилсан эринтэй хөл нийлүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд хүмүүс төрөл бүрийн үүлдрийн нохой, муур, загас зэрэг амьтан тэжээж, гэрийн тэжээвэр амьтад нэмэгдэж байна
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цахим худалдааны бизнес эрчимтэй хөгжиж хүмүүс хүссэн бараа бүтээгдэхүүнээ байгаа газраа хүргүүлж худалдан авалт хийх нь дэлгэрч байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24-р цэцэрлэг нь 1985 онд ашиглалтад орсноос хойш зөөлөн эдлэл, дэвсгэр бүрэн шинэчлэгдээгүй өдийг хүрсэн.
Энэ оны байдлаар Өмнөговь аймгийн төв, Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 4, 7-р сургуулиудын дотуур байранд нийт 260 хүүхэд амьдарч байна.