ЖИШИГ МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЖИШИГ МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх MNS 5368:2018 стандартад нэг малын эмчид 40,0 мянган толгой мал ноогдохоор заасан байдаг. Даланзадгад сумын хувьд 2021 оны байдлаар 627 өрхийн 136,380 толгой малтай.
      Мал эмнэлгийн ажил үйлчилгээг Мал эмнэлгийн газар үндсэн удирдлагаар ханган, хэрэгжилтийг хувийн хэвшлийн 35 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэн ажиллаж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 104 малын эмч мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид ажиллах стандарт байдаг ч одоогийн байдлаар 69 эмч дутагдалтай үйл ажиллагаа явуулж байна.
     Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд хүмүүс төрөл бүрийн үүлдрийн нохой, муур, загас зэрэг амьтан тэжээж, гэрийн тэжээвэр амьтад нэмэгдэж байна. Түүнчлэн эзэнгүй нохой, муур гэх мэт амьтад олон байгаа нь жижиг амьтны өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн үйлчилгээ, хоол тэжээлийн жор норм, арчилгааны болон эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм зэрэг мэргэжлийн заавар зөвлөгөө үзүүлэх үйлчилгээний хэрэгцээ нийгэмд тулгарч байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Бүх төрлийн мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчлэх халдварт өвчинтэй тэмцэх, мал амьтны гаралтай түүхий эдийн аюулгүй байдлыг хангах баталгаажуулах чиглэлээр стандартын шаардлага хангасан жишиг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж байгуулж тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Шаардлага хангасан жишиг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг тохижуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Хөтөлбөрийн хүрээнд 3 ажлын байр бий болсон
  • Малын эрүүл мэнд сайжирч малчдын амьдрал ахуй дээшилж орлого нэмэгдэнэ
  • Иргэдэд эм, био бэлдмэлийн хадгалалт, хэрэглээ, мал амьтны эмийн зохистой хэрэглээг сурталчлах, нэвтрүүлэх ажил хийсэн
  • Мал амьтны эрүүл мэндийг сайжруулж, эрүүлжүүлэх үйл ажиллагааг тогтмол хийнэ
  • Нохой, муурын үржил хязгаарлах мэс ажилбарыг орон нутагтаа хийж гүйцэтгэн эзэнгүй нохойн муурын тоо толгойг бууруулж байна.