ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Мандал-овоо сум нь Өмнөговь аймгийн хамгийн хойд захын сум бөгөөд уламжлалт мал аж ахуйгаас өөр эдийн засгийн тулгуур багатай, аймгийн төвөөс алслагдсан сум юм. Тус сумын хүн эмнэлэг нь 1938 онд байгуулагдсан ба одоогийн ашиглаж байгаа барилга нь 1979 онд ашиглалтад орсон чулуу, бетон суурьтай, тоосгон ханатай модон хучилттай нэг давхар барилга. Барилгын төмөр дээвэр олон жилийн эдэлгээ, зэврэлтийн улмаас цоорч дээврийн битүү байдал алдагдсан, цас борооны ус байнга нэвчдэг, барилгын дам нуруу, хучилт зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хотойлтод орсон, модон хучилтын бамбай цөмөрч унасан зэрэг асуудал нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандарт хангагдаагүйгээс эмнэлгийн дотор халдвар дамжих, барилга ашиглалтын явцад иргэдийн эрүүл мэнд амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулах өндөр эрсдэлтэй. 2017 онд Мэргэжлийн хяналтын байгууллага уг барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн дүгнэсэн. Иймд эмнэлгийн стандарт, магадлан итгэмжлэлийн шалгуур хангахгүй болсон тус төвийг шинэчилж, сумын иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн нөхцөлд үзүүлэх бололцоог бүрдүүлэхийн тулд стандартад нийцсэн эмнэлгийн барилга барих шаардлагатай.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Мандал-овоо сумын хүн амд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх орчин үеийн стандарт шаардлага хангасан эмнэлгийг барилга барьж ашиглалтад оруулах
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:
ҮР ДҮН: