Бизнесийн зээл бичиж болно. Харин жижиг бизнесийн зээлийг бидэнтэй гэрээгээр түншилж ажиллах банктай өөрөөр хэлбэл Өмнөговийн ирээдүй хойч үеийн сангийн хөрөнгийг байршуулсан банктай харилцаж авах боломжтой. Одоогоор банк сонгон шалгаруулах, судлах үе шатанд явж байгаа тул 2016 оны 4 дүгээр сараас бизнесийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлнэ. Бизнесийн зээлийн саналыг манай сан хүлээж авахгүй манайтай хамтран ажиллах банктай харилцана.
Одоогоор тодорхой болоогүй байгаа. Бизнесийн зээлийг удирдах зөвлөлийн хурлаар батлагдсаны дагуу бидэнтэй гэрээгээр түншилж ажиллах банктай харьцаж авах боломжтой. Одоогоор банк сонгон шалгаруулах, судлах үе шатанд явж байгаа тул 2016 оны 4 дүгээр сараас бизнесийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлнэ.
Өмнөговь аймагтүүний сумдад албан ёсны бүртгэлтэй харьяалалтай иргэн болон байгууллагуудаас төслийн санал хүлээн авах журамтай. Мөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих төслийн санал байж болно.
Төсөл, хөтөлбөрийн саналыг улирал бүрийн эхний сарууд болох 1, 4, 7, 10 саруудад хүлээн авна.
Болно. Төсөл, хөтөлбөрийн санал гаргагч нь 18 нас хүрсэн хуулийн хүрээнд хариуцлага хүлээх эрх зүйн чадамж бүхий иргэн, хуулийн этгээд байна.
Төслийн мөнгөн дүнгийн дээд хязгаар байхгүй. Төсөл Өмнөговь аймаг тэр дундаа түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумдын иргэдэд хүртээмжтэй, амьдрал ахуйд бодитой үр дүн авчирахуйц байх нь төслийн гол шалгуур юм. Гэхдээ нэг жилийн нийт санхүүжилт 5,0 сая ам.доллар байх тул нийт санхүүжүүлэх дээд хязгаар энэ мөнгөн дүнд багтана.
Хоршоо давуу эрхгүй. Бүх төслийн санал ирүүлэгчид тэгш эрхтэй байна.
Төсөл, хөтөлбөр нь нийгмийн хөгжлийг дэмжих эсвэл ашиг олох зорилготой бизнесийн шинж чанартай байна уу гэдгээс хамаарч санхүүжилт буцалтгүйгээр олгогдох, банкны зээлийн хөтөлбөрт орох эсэх нь шийдэгдэнэ.
“Говийн Оюу ХДС” нь “Оюу Толгой ХХК”-иас тусдаа бие даасан төрийн бус байгууллага тул авсан зээлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ОТ-д давуу байдлаар нийлүүлэх ямар нэгэн амлалт өгөхгүй. Өөрөөр хэлбэл сангаас санхүүжилт авсанаараа Төсөл хэрэгжүүлэгчдэд “Оюу Толгой ХХК”-д бүтээгдэхүүн давуу байдлаар нийлүүлэх ямар нэгэн давуу эрх нээгдэхгүй.
Дараах төрлийн саналыг хүлээж авахгүй. Үүнд:
Тийм. Дэд бүтцийг хөгжүүлэх том хэмжээний, өндөр мөнгөн дүнтэй төслийн санхүүжилтийг жил дамнан санхүүжүүлж болох бөгөөд тухайн төслийн цар хүрээнээс хамаарна.