Хөгжлийн хөтөлбөр

Хөгжлийн хөтөлбөр

Оюу хүлэмж

2015 оны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 15 суманд 145 ширхэг, 13340 ам метр талбайд хүлэмжийн тариалан эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 162,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 1400 гаруй тн ургац хураан авсан нь нийт хүн амын төмс хүнсний ногооны хэрэгцээний 35-40 хувь, хүлэмжийн ургац өрхийн хэрэгцээээс хэтрэхгүй байгаа нь цаашид хамгаалалттай хөрсний тариалалтыг нэмэгдүүлж эрчимжүүлэн орон нутгийн баталгаат хүнсний ногоогоор хангах шаардлагатай байгаа.

Ханбогд сумын мод үржүүлгийн газар

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр манай оронд цөлжилт, хөрсний элэгдэл ихэсч, усны нөөц, биологийн төрөл зүйл хомсдох, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх асуудал үүсч байгаа нь Ханбогд суманд мэдрэгдэж цөлжилт ихээр явагдах болсон. Уг асуудлыг шийдэхийн тулд ойжуулалтын ажил хийх зайлшгүй шаардлагатай байсан.