Оюу хүлэмж

Оюу хүлэмж

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА


2015 оны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 15 суманд 145 ширхэг, 13340 ам метр талбайд хүлэмжийн тариалан эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 162,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 1400 гаруй тн ургац хураан авсан нь нийт хүн амын төмс хүнсний ногооны хэрэгцээний 35-40 хувь, хүлэмжийн ургац өрхийн хэрэгцээээс хэтрэхгүй байгаа нь цаашид хамгаалалттай хөрсний тариалалтыг нэмэгдүүлж эрчимжүүлэн орон нутгийн баталгаат хүнсний ногоогоор хангах шаардлагатай байгаа.


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ


“Оюу” хүлэмж хөтөлбөр нь 2016-2026 он хүртэл хэрэгжих бөгөөд Өмнөговь аймгийн тариаланч иргэдэд зориулагдсан энэхүү төслийн хүрээнд 15 сумын 50 хоршоо, 50 тариаланч хамрагдана. 15 сумын газар тариалан эрхэлдэг иргэнд хүлэмж олгож, хүлэмжийн нийт үнийн дүнгийн 40 хувийг эргэн төлөлттэй байдлаар буцаан авч дараагийн жилдээ дахин иргэдэд хүлэмж нийлүүлэх замаар газар тариалан эрхэлдэг иргэдийн амьжиргааг дээшлүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажил хийж байгаа.
2016 онд 13 сумын 50 иргэнд хүлэмж олгож, 40 хувийн эргэн төлөлтийг гэрээ байгуулан хоёр хуваан төлүүлж байгаа. Уг эргэн төлөлтийг эргэлтийн санд байршуулж байгаа бөгөөд “Оюу“ хүлэмж хөтөлбөрийн 2017 оны ажил 10 дугаар сард эхэлнэ.


ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ


Өмнөговь аймгийн хэмжээнд хүлэмжийн тариалалтыг 4200 ам метр талбайгаар нэмэгдүүлж нарийн ногооны ургацыг 20 тонноор нэмнэ. Жил бүр шинээр 50 ажлын байр бий болж, 50 өрхийн орлого нэмэгдэнэ.