Өмнөговь аймаг 2015 оны жилийн эцсийн байдлаар 15 сум 51 багт 2,055,767 мал тоолуулж, мал бүхий иргэд 1580, үүнээс малчин 5417 өрхийн малын хашаа , хороо бууц 4798, үүнээс одоо ашиглаж буй 4617, худаг ус цэг 4632 тоолуулсан байна. Нийт мал сүргийн 70-80 хувь нь паразитаар жил бүр өвчилж түүнээс шалтгаалан хорогдсоор байна. Өмнөговь аймгийн 15 сумын 5417 өрхийн 4987 өвөлжөө, хаваржааг ариутгаж малын ашиг шим болон хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлсөн.
Өмнөговь аймагт иргэд, залуучууд, хөдөлмөрчдийн боловсрол болон бусад чадварыг тогтвортой хөгжүүлэх байгууллагууд цөөн байдаг. Өмнөговь аймгийн залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих сургалтын суурь боломж, нөөц хангалтгүй байна, тиймээс хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, семинар зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Өмнөговь аймгийн 15 сумын 345 хүнд хувь хүний хөгжлийн 12 сэдвээр сургалт хийсэн.
2015 оны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 15 суманд 145 ширхэг, 13340 ам метр талбайд хүлэмжийн тариалан эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 162,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 1400 гаруй тн ургац хураан авсан нь нийт хүн амын төмс хүнсний ногооны хэрэгцээний 35-40 хувь, хүлэмжийн ургац өрхийн хэрэгцээээс хэтрэхгүй байгаа нь цаашид хамгаалалттай хөрсний тариалалтыг нэмэгдүүлж эрчимжүүлэн орон нутгийн баталгаат хүнсний ногоогоор хангах шаардлагатай байгаа. 2016-2026 оны хооронд Өмнөговь аймгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгосон