Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутаг, Манлай сумаас урагш 108 км-т орших Шар цавын 4-5 төрлийн үлэг гүрвэлийн 6-70 см урттай 18,000 гаруй мөр, Ханбогд сумын Жавхлант багаас баруун тийш 18 км-т орших Хүрдэт агуйн 18-20-р зууны эхэн үеийн 32 бүлэг Хятад, Монгол, төвд бичээс бүртгэгдэн үлдсэнийг хамгаалалтад аваагүйгээс соёлын өвийн үл хөдлөх дурсгалт газрууд байгаль цаг уур болон хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч устан үгүй болохоос сэргийлэх ажил зохион байгуулж, гадаад, дотоодын жуулчдыг татах цогц байгууламж бий болгох шаардлагатай байсан. Манлай сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт байрлах 4-5 төрлийн үлэг гүрвэлийн 18000 мөрийг хадгалж хамгаалах, Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйн бичээсүүдийг хадгалж хамгаалах, танилцуулга самбар байрлуулах ажил хийсэн.
Өмнөговь аймаг 2015 оны жилийн эцсийн байдлаар 15 сум 51 багт 2,055,767 мал тоолуулж, мал бүхий иргэд 1580, үүнээс малчин 5417 өрхийн малын хашаа , хороо бууц 4798, үүнээс одоо ашиглаж буй 4617, худаг ус цэг 4632 тоолуулсан байна. Нийт мал сүргийн 70-80 хувь нь паразитаар жил бүр өвчилж түүнээс шалтгаалан хорогдсоор байна. Өмнөговь аймгийн 15 сумын 5417 өрхийн 4987 өвөлжөө, хаваржааг ариутгаж малын ашиг шим болон хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлсөн.
Ханбогд сумын нийт хүн амын 38 хувь нь малчин, нийт өрхийн 40 гаруй хувь нь малтай. Ханбогд, Баян-Овоо, Даланзадгад, Манлай сумын малчдын эрүүл ахуйн нөхцөл, эрүүл мэндийн байдлын судалгаанд хамрагдсан 10 малчин тутмын долоо нь өвдсөн үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, өөрөө эмчилсэн, Нийт малчдын 20 хувь нь суурин газраас алслагдмал оршин суудаг учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй хэмээсэн байна. Ханбогд сумын эмнэлэгт 21 төрлийн 31 багаж тоног төхөөрөмж нийлүүлж 25 эмч мэргэжилтэнд ашиглалтын сургалтад хамруулсан.
Өмнөговь аймагт иргэд, залуучууд, хөдөлмөрчдийн боловсрол болон бусад чадварыг тогтвортой хөгжүүлэх байгууллагууд цөөн байдаг. Өмнөговь аймгийн залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих сургалтын суурь боломж, нөөц хангалтгүй байна, тиймээс хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, семинар зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Өмнөговь аймгийн 15 сумын 345 хүнд хувь хүний хөгжлийн 12 сэдвээр сургалт хийсэн.
2015 оны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 15 суманд 145 ширхэг, 13340 ам метр талбайд хүлэмжийн тариалан эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 162,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 1400 гаруй тн ургац хураан авсан нь нийт хүн амын төмс хүнсний ногооны хэрэгцээний 35-40 хувь, хүлэмжийн ургац өрхийн хэрэгцээээс хэтрэхгүй байгаа нь цаашид хамгаалалттай хөрсний тариалалтыг нэмэгдүүлж эрчимжүүлэн орон нутгийн баталгаат хүнсний ногоогоор хангах шаардлагатай байгаа. 2016-2026 оны хооронд Өмнөговь аймгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгосон
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр манай оронд цөлжилт, хөрсний элэгдэл ихэсч, усны нөөц, биологийн төрөл зүйл хомсдох, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх асуудал үүсч байгаа нь Ханбогд суманд мэдрэгдэж цөлжилт ихээр явагдах болсон. Уг асуудлыг шийдэхийн тулд ойжуулалтын ажил хийх зайлшгүй шаардлагатай байсан. Ханбогд сумын ерөнхий төлөвлөгөөнд суусан ногоон байгууламжинд 10,000 навчит мод тарих ажил хийсэн