Манлай суманд элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт сүүлийн 10 жил ихээр мэдрэгдэж усны нөөц олдоц багасч биологийн төрөл зүйл хомсдож байгалийн тэнцвэр ихээр алдагдсан учир цөлжилт, элсний нүүдлийг намжаах зорилгоор ойжуулалтын ажил хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Манлай сумын ерөнхий төлөвлөгөөнд суусан газар 2600 мод тарих ажил хийсэн.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр манай оронд цөлжилт, хөрсний элэгдэл ихэсч, усны нөөц, биологийн төрөл зүйл хомсдох, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх асуудал үүсч байгаа нь Ханбогд суманд мэдрэгдэж цөлжилт ихээр явагдах болсон. Уг асуудлыг шийдэхийн тулд ойжуулалтын ажил хийх зайлшгүй шаардлагатай байсан. Ханбогд сумын ерөнхий төлөвлөгөөнд суусан ногоон байгууламжинд 10,000 навчит мод тарих ажил хийсэн