ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Даланзадгад сумын 1-р сургуулийн дэргэдэх 3 байр нь 1971 онд ашиглалтад орсон ба тус барилгуудад 1, 3-р сургуулийн 110 хүүхэд амьдардаг дотуур байр, 7 бүлгийн 500 сурагчийн багтаамжтай бага сургууль, 6 төрлөөр хүүхэд, багш хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говийн ирээдүй” сургалтын төв, 1-р сургуулийн дотуур байрны гал тогоо зэрэг байгууллагууд байрладаг. 2024 оны 4, 5 дугаар сард болсон байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурганаар дээрх 3 барилгуудын дээвэр хуурч 2-р давхрын өрөө тасалгаанд дусаал гоождог болсноос барилгуудын дотор заслыг муутгаж багш, сурагч, ажилчдын сурч, ажиллах орчин тав тухгүй болгосон тул тус барилгуудын дээврийг яаралтай засварлах зайлшгүй шаардлага тулгарсан.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Байгалийн гамшигт өртсөн 3 барилгын дээврийг засварлаж, хүүхдийн эрүүл аюулгүй, тав тухтай сурах орчин бүрдүүлэхэд оршино.
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:
ҮР ДҮН: