ХОТ АЙЛ

ХОТ АЙЛ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Сүүлийн жилүүдийн цаг уурын эрс тэрс тогтворгүй байдлаас бэлчээрийн доройтол нэмэгдэх, худаг усны ундарга муудах зэргээр малчид, малд сөргөөр нөлөөлөх хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна. Баяндалай сумын Төхөм багийн Гашуун гэдэг газарт гүн  нь 8м буюу 8 кольцотой богино янданд эргүүлэгтэй худагтай байсан бөгөөд эвдэрсэн учир гар худгаар ашиглагддаг болсон. Тус худгаас ойр орчмын малчин өрхүүд малаа усалдаг бөгөөд худгийн ундарга удаан учир амархан шавхагдаж зарим айлууд өнжиж малаа усалдаг. Дээрх өрхийн малчид өөрсдийн боломж нөөцөө ашиглан худаг усаа сэргээх, малын тэжээлийн ургамал тариалахаар зорин төслийг санаачилсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Эвдэрч дарагдсан усны эх үүсвэрийг сэргээх, хамгаалах, мод, малын тэжээлийн ургамал тарих зэргээр байгаль орчны экологийн тэнцвэрийг хадгалах, нутгийн малчид өвс тэжээлийн нөөцөө бэлтгэхэд дэмжлэг болох.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Баяндалай сумын Төхөм багийн нутаг дахь Гашуун гэдэг газарт эвдэрч дарагдсан гар худгийг засварлан гадуур нь худгийн байр барих, мод услах усалгааны хоолой, мото помп, чиргүүлтэй усны сав худалдан авах, 60 ш /Чацаргана, улиас, сухай/ тарих, 60м*70 м талбайд овьёос тариалах, тариалангийн талбайг хашаажуулах зэрэг ажлууд хийгдэнэ.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Хүн, малын усны гачигдлыг буруулж малчдын хөдөлмөр эрхлэлт, эдийн засагт эерэг дэмжлэг болсон.
  • Малчид өөрсдөө орон нутагтаа малын тэжээлийн ургамал тариалах боломжтой болсон
  • Цөлжилтийг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг болсон.