“ДАЛАЙ” ТӨСӨЛ

“ДАЛАЙ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Өнөө үед дрон ашиглах нь аливаа үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, гамшиг ослын үед эрэн хайх, авран хамгаалах, мал аж ахуйн салбарт бэлчээрийн үнэлгээ, даац, ашиглалтыг тодорхойлох, судлах зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг цаг хэмнэн, бодит нотолгоонд суурилан баримтжуулах боломжтой болгох юм.
      Бод малын (адуу, тэмээ, үхэр) өндрийг хэмжих багаж нь дараах чухал ач холбогдолтой.

  • Үүлдэр, ашиг шимийн үнэлгээ – Малын өсөлт хөгжил, биеийн галбирыг үнэлж, үүлдрийн стандарттай харьцуулах
  • Сонгон үржүүлэг – Өндөр, биеийн хэмжээ нь тохирсон малыг үржлийн зориулалтаар сонгоход тусална
  • Өсөлт, бойжилтын хяналт – Нас, тэжээл, арчилгааны нөлөөгөөр өндрийн өөрчлөлтийг хянах
  • Бүртгэл, судалгаа – Малын бүртгэл, эрдэм шинжилгээ, статистик судалгаа, баяр наадмын уралдааны бүртгэл зэрэгт үнэн мэдээлэл гаргах
  • Эрүүл мэндийн үнэлгээ – Хэт жижиг, том биетэй байдал нь өвчлөл, тэжээлийн дутагдлыг илтгэх боломжтой.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Сумын ЗДТГ-ын албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баяндалай сумын ЗДТГ-т бод малын өндрийн хэмжүүр, дрон нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагааг дүрсжүүлэх, цаг үеийн мэдээ, мэдээллийг бэлтгэхэд дэмжлэг болно
  • Улсын баяр наадам, тэмээний баяраар морь, тэмээний уралдааныг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулахад дэмжлэг болно
  • Бусад олон төрлийн судалгаа, дүгнэлт, баримт нотолгоо гаргахад ашиглана.