“ХАДЛАН БЭЛТГЭХ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ” ТӨСӨЛ

“ХАДЛАН БЭЛТГЭХ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Баяндалай сум нь жил бүр малын өвс тэжээлээ Дорнод, Сүхбаатар аймгуудаас тээвэрлэн авдаг бөгөөд дунджаар 40 гаруй сая төгрөгийн зардал гардаг. Өнгөрсөн жилээс сумын малчид нөхөрлөл, уяачдын холбоо хэлбэрээр нэгдэн бэлчээрээ хашиж хадлан тарьж эхлээд байгаа бөгөөд орон нутагтаа малчид өөрсдийн нөөц боломжийг ашиглан илүү арвин хадлан, тэжээл бэлтгэх, тээврийн зардал, санхүүгийн зардал хэмнэх боломжтойг харуулж байна. Сумын удирдлагуудын зүгээс иргэд, малчдынхаа хадлан тариалах ажлыг дэмжиж тарьсан өвсөө хураах, багцалж боож нөөцлөх тоног төхөөрөмж худалдан авах төслийг санаачилсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Баяндалай сумын хэмжээнд малын хадлан тэжээл тариалах ажлыг дэмжих, өвс тэжээлд зарцуулах зардлыг бууруулах, малчдын амьжиргаанд эерэг дэмжлэг үзүүлэх зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баяндалай сумын ЗДТГ-т хадлан хадагч төхөөрөмж, өвс боогч төхөөрөмжийг нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Малчдын өвс тэжээлд зарцуулах зардал багасаж амьжиргаанд нь эерэг дэмжлэг болно
  • Бэлчээрийн цөлжилт бууруулахад эерэг дэмжлэг болно.