ДОТУУР БАЙР-БИДНИЙ ГЭР

ДОТУУР БАЙР-БИДНИЙ ГЭР

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Энэ оны байдлаар Өмнөговь аймгийн төв, Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 4, 7-р сургуулиудын дотуур байранд нийт 260 хүүхэд амьдарч байна. Гэрээсээ хол дотуур байранд байрлаж, сурч хүмүүжиж байгаа хүүхдүүдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах нь ихээхэн чухал байдаг. Дотуур байранд тогтмол сайжруулалт хийж спортоор хичээллэх боломж олгох, хувийн ариун цэврээ сахих өрөө гаргах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх анги танхим тохижуулах, хичээл, уулзалт хийх өрөөтэй болгох нь хүүхдүүдийн өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлдөг. Тохижилтын ажил хийх шаардлага жил бүр тулгардаг ч төсөвт тусгагдалгүй, дотуур байрны тохижилт, үйлчилгээний ажил хойш тавигдсаар байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Даланзадгад сумын 1, 4, 7-р сургуулийн дотуур байранд шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмж нийлүүлж хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Халуун усны өрөөний ус халаагч, угаалгын машин, телевизор, уулзалтын өрөөний буйдан нийлүүлсэн

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
      3 дотуур байрны 260 хүүхэд усанд орж хувийн ариун цэврээ сахих, хувцсаа угааж хэвших, олуулаа цуглаж уулзалтын өрөөнд тав тухтай амарч, хичээл хийх боломжтой болсон.