Элсний волейволын талбай байгуулах

Элсний волейволын талбай байгуулах

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Элсний волейболын спорт нь олимпын спортын төрөлд ордог ч манай улсад тэмцээн зохион байгуулдаггүйгээс шалтгаалан элсний волейбол тоглодог хүмүүс цөөхөн, бараг тоглодоггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Олон улсад далай, эрэгтэй ойр хот сууринуудад “Beach party” буюу эргийн шоу их зохион байгуулагддагтай холбоотойгоор элсний спорт их хөгжиж аялал зугаалга, үзвэр үйлчилгээ олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг хамгийн том салбар болтлоо хөгжсөн.
       Өмнөговь аймгийн хувьд бусад аймгуудыг бодвол байгаль цаг уурын онцлог шинж чанарт тулгуурлан элсний спорт, волейболыг хөгжүүлэхэд тохиромжтой тул Даланзадгад сумын бренд спорт байдлаар хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Ингэснээр гадаад дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх, хүүхдүүдийг элсний волейболоор хичээллүүлж бие бялдрын хувьд өв тэгш хөгжүүлэх үр дүн гарна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Элсний волейболыг Даланзадгад суманд хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрөөх газрын тоог нэмэгдүүлэх, олон улсын жишигт хүрэх волейболын талбайг байгуулах.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Элсний волейболын талбай бий болгоход шаардлагатай волейболын тор, талбайн шон, тоглоомын бөмбөг, талбайн зориулалтын шигшсэн сайр, нарийн элс, талбайн элс, шүүгчийн өндөрлөг нийлүүлнэ. Захиалагч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан санхүүжилтийн гуравласан гэрээ байгуулаад байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Монгол улсын волейболын спортын мастер Т.Доржнамжаа, Волейболын спортын 1-р зэрэгтэй тамирчин Т.Пүрэвдорж нар шинэ залуу тамирчин бэлтгэнэ.
  • Элсний волейбол Даланзадгад суманд хөгжиж мэргэжлийн тамирчин бэлтгэгдэж гарах үндэс суурь бий болно.