ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 26-р цэцэрлэг нь 2016 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр баригдсан. Тус цэцэрлэг нь Даланзадгад сумын 2 багт харьяалагдах Хан-Уул, Баруун сайхан, Гурван сайхан хороолол, Зуслан, Төгөл Б гэсэн гудамжинд байрлах 314 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог. 26-р цэцэрлэгийн одоо байгаа дэвсгэр шаардлага хангахгүйгээс шалтгаалан хүүхдүүдийг доороос нь хайрч жиндүүлэх, тоосонцор их үүсэж байгаагаас цэцэрлэгийн дэвсгэрийг шинэчлэх шаардлагатай болсон.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Даланзадгад сумын 26-р цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчин нөхцөлд сурч боловсрох боломж бүрдүүлэх, цэцэрлэгийн анги танхимыг зөөлөн дэвсгэрээр дэвсгэрлэсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Даланзадгад сумын 26-р цэцэрлэгийн анги танхим нийт 720м2 талбайг зөөлөн дэвсгэрээр дэвсгэрлэх ажил хийгдэж хүлээлгэн өгсөн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: