ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
2022-2023 оны хичээлийн жилд Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан Даланзадгад сумын цэцэрлэгийн насны 1704 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж 214 хүүхдийн шүдийг эрдэсжүүлж 4033 шүдэнд цоорол зогсоох түрхлэг, 453 шүдэнд ховил битүүлэгч, 575 өвчтэй шүдний ёзоорыг авч 1380 шүдийг ломбодох ажлыг зохион байгуулж “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-тай хамтран “Оюу шүд” төслийг хэрэгжүүлэн 2-5-р ангийн нийт 4768 хүүхдийн шүдийг эмчилснээр шүдний өвчлөлийг 21 хувиар бууруулсан.
Мөн жил Даланзадгад сумын 3ДТГ-аас “Нутгийн эмч I, II, III” арга хэмжээ зохион байгуулж 10 шүдний эмч, 2 сувилагч хамтран 500 иргэний амны хөндийг эрүүлжүүлэх ажил хийсэн. Уг үйл ажиллагааг зохион байгуулсан мэргэжилтнүүд хүүхдүүдийн хоол хүнсэнд цагаан идээ маш дутмаг байгаагаас үүдэлтэй шүд цоорох, шүдний бат бөх чанар алдагдаж байна гэж дүгнэсэн. Тиймээс Даланзадгад сумын хүүхдүүдэд нэн хэрэгцээтэй амин дэм кальциар баялаг сүү цагаан идээ өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэх зуршил бий болгох шаардлага үүссэн юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Даланзадгад сумын 8-12 дугаар ангийн нийт 3197 сурагчийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж өдөрт авах кальцийн хэмжээг хоол хүнсээр авч хэвших зуршил тогтоох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
4 сарын хугацаанд тохиролцсон хуваарийн дагуу Даланзадгад сумын нийт сургуулийн 8-12 дугаар ангийн 3197 сурагчийг үхрийн сүү, тараг, аарц, цагаан идээний цуглуулгаар хангаж өдөрт авах шаардлагатай кальци, бусад амин дэмээр хангах ажил хийж байна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Даланзадгад сумын 8-12 дугаар ангийн 3197 сурагч өдөрт авах шаардлагатай амин дэмээ сүү, сүүн бүтээгдэхүүнээс авч байгаа бөгөөд тус сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нар дам үр шимийг хүртэж байна.