ХҮМҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭ ХҮЧИЛТӨРӨГЧ

ХҮМҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭ ХҮЧИЛТӨРӨГЧ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
        “Ковид-19” цар тахал, халдварт өвчний эсрэг вакцинаар иргэдийг дархлаажуулах цэг 9 газар байгуулж 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эрүүл мэндийн салбарын ажиллагсад, хариу арга хэмжээ авах багт, 05 сарын 05-ны өдрөөс иргэдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулан ажиллаад байна. 2021 оны 07 дугаар сарны байдлаар өрхийн эрүүл мэндийн төвүүд 18-аас дээш насны иргэдийн 92.2% буюу 16167 иргэнийн 1 дүгээр тунд, 80.1% буюу 14041 иргэнийг 2 дугаар тунд, 12-17 насны 1518 хүүхдийг 1 дүгээр тунд, нийт 31726 хатгалт хийж ажилласан байна.
       Энэ хугацаанд 152 хүнд хүчил төрөгчийн хэрэгцээ гарч ам хамраар хүчилтөрөгч өгч яаралтай тусламж үзүүлсэн. Одоогийн байдлаар Даланзадгад сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч байхгүй бөгөөд БОЭТөвийн сэхээний тасаг, хүүхдийн тасаг, “Амуу” эмнэлгээс хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авч дархлаажуулалтад ашиглаад байна. Сүүлийн 3 жилд нийт 491 иргэнд маш яаралтай дуудлагаар хүчилтөрөгчийн дэмжлэг авах хэрэгцээ гарч байгаа бөгөөд энэ хэрэгцээ цар тахлын улмаас улам бүр нэмэгдсээр байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Даланзадгад суманд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч шаардлагатай болсон иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллахын тулд Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв, болон Даланзадгад сумын 3 өрхийн эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч дагалдах хэрэгсэл нийлүүлнэ.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв, Шим билэг өрхийн эмнэлэг, Өнө-Орших өрхийн эмнэлэг, Энхийн хүслэн өрхийн эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, гуурс болон бусад дагалдах хэрэгсэл нийлүүлнэ
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
       Шим билэг өрхийн эрүүл мэндийн төвд бүртгэлтэй 10849 иргэн, Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвд бүртгэлтэй 8610 иргэн, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвд бүртгэлтэй 9456 иргэн, нийт 28915 иргэнд анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэн боломж бүрдүүлнэ