Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

УРЛАГИЙН УРАН ШАГЛАА

Номгон сум нь соёл, урлагийн салбараас төрөн гарсан алдартан гавьяатан олонтой, соёлын өвөө уламжлуулан хөгжүүлж байна.

ЭРҮҮЛ ОРЧИНД ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ БАЙГ

Номгон сумын цэцэрлэг нь 2009 онд 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ хичээлийн байрандаа орж хамран сургах тойргийн 213 хүүхдийн 100 хүүхдийг өдрийн ангидаа 4 бүлэгтээ хүлээн авч хамруулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна

ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ

Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус сум нь Монгол улсын өмнөд цэгийн сум бөгөөд унаган байгаль, түүхийн өв соёл ихтэй, мал аж ахуйн 5 баг, газар тариалангийн 2 цэг, хилийн 3 заставтай төрийн үйлчилгээ хүргэх томоохон нэгж талбартай нутаг юм.

ХАЙРХАН ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГЭЭР ХАНГАХ

Номгон сум нь хүн ам олонтой, сумынхаа төвд 230 орчин өрхтэй, түүний 80 орчим өрх нь Хайрхан хороололд амьдардаг болно.

ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН АГААРЫН ДЭД СТАНЦ

Номгон сумын төвөөс баруун хойш 1.2 км зайд тус бүр 5 га 2 хэсэг талбайд ногоон зурвас байгуулахаар мод тарьсан.

НОМГОН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ АВТОМАШИНААР ХАНГАХ

Номгон сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна

БАЯНБУЛАГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Өмнөговь аймгийн Номгон сум нь мал сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. 2020-2021 оны өвөл, хаврыг даван туулахад 15,652 боодол буюу 313 тонн өвс, 115 тонн хорголжин болон хивгэн тэжээлийг татан авч мал сүргээ хамгаалах, малчдаа дэмжих өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг ханган ажилласан.

Малын эмч нарын цахим систем

Номгон сумын мал эмнэлгийн тасаг, нэгж нь сумын нийт 662 малчин, мал бүхий өрхийн нийт 302,862 мал, амьтанд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Хүүхэд хөгжил

Хөдөлгөөн нь хүүхдийн бие бялдрыг зөв тэгш хөгжүүлж сэргэлэн цовоо байхад тустай. Хүүхдийн бие бялдрын хөгжил нь тасралтгүй үргэлжилдэг үйл явц бөгөөд үндсэн суурь нь сургуулийн өмнөх насанд бүрэлддэг.

Стандарт хаяг

Өмнөговь аймгийн Номгон сум нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 2528 хүн амтай, 859 өрхтэй гэж тоологдсон.