ХАЙРХАН ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГЭЭР ХАНГАХ

ХАЙРХАН ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГЭЭР ХАНГАХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
         Номгон сум нь хүн ам олонтой, сумынхаа төвд 230 орчин өрхтэй, түүний 80 орчим өрх нь Хайрхан хороололд амьдардаг болно. Гэрийн тэжээвэр муур, нохой олонтой хороолол бөгөөд орой үдэш айл өрхүүд нохойгоо сул байлгадгаас болж иргэдийн амар амгалан байдал алдагдах, хичээл сургуулиа тарсан хүүхдүүд, иргэд нохойнд туулгах, уруулах зэрэг эрсдэл их байдаг учраас гарч болох эрсдэлээс сэргийлэх үүднээс гэрэлтүүлэг байрлуулах шаардлага бий болоод байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Сумын төвийн гэр хороолол гэрэлтүүлэг муу тул айл хоорондын гудамж талбайг гэрэлтүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, жишиг хорооллыг бий болгох.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Номгон сумын хайрхан хороололд нарны энергиэр цэнэглэгддэг 20 ширхэг гэрэл байрлуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
       Гэр хорооллын айлуудын 2 өрхийн дунд нэг гэрэл байрлуулж, гудамж талбайг нарны энергиэр гэрэлтүүлэх, тохижилт үйлчилгээг хийнэ. Байр хорооллын тохижилтыг сайжруулж, өнгө үзэмжийг нэмэгдүүлнэ.