ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ

ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус сум нь Монгол улсын өмнөд цэгийн сум бөгөөд унаган байгаль, түүхийн өв соёл ихтэй, мал аж ахуйн 5 баг, газар тариалангийн 2 цэг, хилийн 3 заставтай төрийн үйлчилгээ хүргэх томоохон нэгж талбартай нутаг юм. Сумын ойг тохиолдуулж Номгон сумын уугуул, суугуул иргэд, үе үеийн алдар суутнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх тав тухтай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн цагаан сарын нэгдсэн золголт, сумын наадам, хурим найр, зочид гийчин хүлээн авах зэргээр ашиглах хүндэтгэлийн өргөөтэй болох хэрэгцээ шаардлага гарч байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Сумын баяр ёслол, наадам зэрэг албан ёсны үйл ажиллагаанд ашиглах хүндэтгэлийн өргөө нийлүүлнэ.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Номгон сумын Засаг даргын тамгын газарт зургаан ханатай модон сийлбэртэй хүндэтгэлийн өргөө, дэвсгэр, сийлбэртэй модон ширээ, сандал хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Сумын онцгой үйл ажиллагаанд ашиглах өргөөтэй болсон.