ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Номгон сум нь мал сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. 2020-2021 оны өвөл, хаврыг даван туулахад 15,652 боодол буюу 313 тонн өвс, 115 тонн хорголжин болон хивгэн тэжээлийг татан авч мал сүргээ хамгаалах, малчдаа дэмжих өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг ханган ажилласан.
Номгон сумын Баянбулагийн 25 га ногооны талбайд тариалан эрхэлдэг ба тус сумын ногоочин иргэд 10 га талбайд хүнсний ногоо тариалдаг. Сумын тамгын газрын эзэмшилд байдаг үлдсэн 15 га талбайд малын тэжээлийн ургамал тариалж улмаар өвөлжилт, хаваржилтад ашиглах малын тэжээл, өвс бэлтгэдэг байсан бөгөөд одоогоор тариалалт хийхгүй уринш хийж байна. 2021 оноос эхлэн уг талбайд малын тэжээлийн ургамал тариалахаар болсон ч шаардлагатай техник хэрэгслийн дутагдлаас шалтгаалан тариалангийн ажил хойшлоод байсан. Тиймээс уг талбайд тариалалт хийхэд шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ган зудыг хохирол багатай даван туулах, малчид олон нийтийн эрх ашгийг дэмжих зорилгоор Баянбулагийн тариалангийн 15 га талбайд малын тэжээлийн ургамал тариалалтын ажлыг хийхэд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Төслийн хүрээнд 90 морины хүчтэй бага оврын трактор, анжис, үр тариа үрлэгч, хадуур зэрэг төхөөрөмжүүдийг нийлүүлнэ.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Номгон сумын газар тариалангийн бүрэн техник хэрэгсэлтэй болсноор сум, орон нутаг өөрийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, тэжээлийн ургамлаа тариалан, цаашид малчид ган зудыг хохирол багатай даван туулна.