ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Номгон сумын цэцэрлэг нь 2009 онд 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ хичээлийн байрандаа орж хамран сургах тойргийн 213 хүүхдийн 100 хүүхдийг өдрийн ангидаа 4 бүлэгтээ хүлээн авч хамруулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна. Тус цэцэрлэг нь 2013 онд анги бүлгийн дэвсгэрийг шинээр сольж сайжруулсан бөгөөд одоогийн байдлаар ахлах, бэлтгэл бүлгийн дэвсгэрийг тасралтгүй 10 жил ашигласны улмаас уг дэвсгэр нь элэгдэж муудан, тоос тоосонцор, нян үржих зэргээр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих, өсөж торниход сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж шинэ дэвсгэртэй болох хэрэгцээ шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн сургалт үйл ажиллагаа зохион байгуулдаг хоёр анги бүлгийг үлгэр жишээ, орчин үеийн шийдэлтэй дэвсгэр нийлүүлэн тохижуулна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Номгон сумын 14-р цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн ангид эрүүл ахуйн шаардлага хангасан дэвсгэр нийлүүлэн хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: