ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Номгон сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрүүл мэндийн төв нь мал аж ахуйн 5 баг, хилийн цэргийн 3 суман, сумын төвийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Сум нь нийт 2544 хүн амтай, үүнээс 0-16 насны хүүхэд 670, ахмад настан 305, хөдөлмөрийн насны 1519 иргэн болон сумангийн цэргүүд байна.
Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын санхүүждэг болсонтой холбоотойгоор гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ зэргийг иргэдэд үзүүлж эхэлсэн ба эдгээр үйлчилгээг үзүүлэхэд ээлжийн ажилтан сувилагч нарт бага оврын үйлчилгээний автомашин шаардлагатай байна.
Мөн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийг хамруулж эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэхэд эмч мэргэжилтнүүд иргэдэд хүрч үйлчлэхэд эрүүл мэндийн төвийн гэр автомашин хүрэлцээ дутмаг, шаардлага хангахгүй байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Эрүүл мэндийн төвийг бага оврын суудлын автомашинаар хангаснаар гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, эрт илрүүлэг үзлэг, дархлаажуулалтын түвшин нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж сайжирна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Номгон сумын ЭМТ-д Тоёота пробокс маркийн автомашин нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүнд хэвтрийн өвчтөнийг гэрээр асарч сувилах, гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, нярайн эргэлт үзлэг, сэргээн засах тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж эрт илрүүлэг үзлэг, дархлаажуулалтын түвшин нэмэгдэх, дуудлага хооронд иргэдийг удаан хүлээлгэх байдал багасаж товлосон цагтаа хүлээгдэлгүй тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой болно. Элэг бүтэн Монгол, Элэг бүтэн Өмнөговь, сүрьеэгүй Монгол зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн сайжирч, сумын төвийн дуудлагын хүлээлт багасаж шинжилгээнд хамрагдаж байгаа иргэд түргэн шуурхай хамрагдаж, дараагийн шатлалын тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн байна.