Иргэд, хүүхэд залуучуудын дунд цахим тоглоом, гар утасны хэрэглээ маш их болсон өнөө цагт тэдний эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэхэд үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар тоглох зан төлөвийг суулгах, төрөл бүрийн сургалт арга хэмжээ зохион байгуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм
Монголчууд эрт дээр үеэс үндэсний баяр наадмаараа өөрсдийн урласан гоёмсог хээ, хуартай асар майханд зочид гийчдээ хүндэтгэн залан зочилдог өв соёлтой билээ.
Нутгийн захиргааны байгууллага нь орон нутгийнхаа иргэдийн амар тайван, эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж аливаа эрсдэлээс хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг.
Мандал-Овоо сумын соёлын төв нь 1970 онд баригдсан. Тиймээс тус барилгын чанар муудаж ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд 2023 онд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр баригдаж байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сум орон нутгийнхаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулж буй хог хаягдлын хор уршгийг багасгах, төв суурины өнгө үзэмжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхдээ хог хаягдлын шаардлагатай менежментийг сонгож хэрэгжүүлэх нь чухал юм.
Сумын ЗДТГ нь орон нутгийнхаа иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд юуны өмнө аливаа гамшиг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд өндөржүүлсэн болон онц байдал зарлахад бэлтгэгдсэн байх шаардлагатай байдаг.
Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилго зорилтыг улс, аймгийн хэмжээнд дэвшүүлж байгаа өнөөгийн нөхцөлд сумын ЗДТГ нь төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх нь чухал юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сум орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг иргэний төлөөллийн байгууллага тул үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж тэдний санал хүсэлтийг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгах, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, сургалт мэдээлэл зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байдаг.
2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Мандал-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдан ашиглалтад орсон бөгөөд тухайн үед суманд төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээ тавигдаагүй байсан тул уг барилгын бохир ус зайлуулах асуудлыг цооног ухан шийдвэрлэсэн юм.
Мандал-Овоо сум нь аялал жуулчлалын бүс нутагт оршдог тул сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж сумын төвөөр дайран өнгөрөх, буудаллах зэргээр сумын төвийн хүн амын хөдөлгөөн ихэсч байна.