ЭКО СУМ

ЭКО СУМ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сум орон нутгийнхаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулж буй хог хаягдлын хор уршгийг багасгах, төв суурины өнгө үзэмжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхдээ хог хаягдлын шаардлагатай менежментийг сонгож хэрэгжүүлэх нь чухал юм.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, сумын төвийн айл, өрх, албан байгууллагыг хогийн саваар хангах.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Мандал-Овоо сумын ЗДТГ-т сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайд ширхэг 3 тасалгаатай гурван ширхэг ангилан ялгах хогийн сав байрлуулж, айл өрхүүдэд 250 ширхэг хогийн сав тараасан ба сумын ЗДТГ-т хоёрдогч түүхий эд преслэхэд шаардлагатай зарим хэрэгсэл нийлүүлсэн.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болно.
  • Иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэг, мэдээлэл дээшилж хогоо ангилан ялгаж хаяхад суралцана.
  • Ангилсан дахивруудыг үйлдвэрүүдэд нийлүүлснээр булшлагдах хог хаягдлын хэмжээг бууруулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
  • Иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ дээшилнэ.
  • Иргэд тав тухтай орчин нөхцөлд санал бодлоо илэрхийлэх, уулзалт ярилцлага хийх боломж бүрдсэн.
  • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна