“ШОНХОР” ТӨСӨЛ

“ШОНХОР” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Сумдын цагдаагийн хэсэг нь цөөхөн ажилтантайгаар сумынхаа олон нийтийн аюулгүй байдал, хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгах, анхан шатны зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах, архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн асуудалд хариу арга хэмжээ авах, онцгой нөхцөл (осол, байгалийн гамшиг)-д шуурхай дэмжлэг үзүүлэх, иргэдтэй хамтран урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах зэрэг хариуцлага, ачаалал өндөртэй олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Гэвч Мандал-Овоо сумын цагдаагийн хэсэгт албаны зориулалтын автомашингүйгээс дээрх төрийн үйлчилгээнүүдийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нь иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэх, гэмт хэрэг, зөрчил газар авах сөрөг нөхцөл болж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Мандал-Овоо сумын цагдаагийн хэсгийн шуурхай хариу арга хэмжээг сайжруулах, цагдаагийн ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ЗДТГ-т Toyota Probox автомашин нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Цагдаагийн хэсэгт ирсэн гэмт хэрэг, ослын дуудлагын үед түргэн шуурхай ажиллахад дэмжлэг болсон
  • Энгийн үед цагдаагийн ажилтнуудын эргүүлийн ажлыг хөнгөвчлөх эерэг дэмжлэг болсон.