“АРХИВ-АЛТАН ТҮҮХ” ТӨСӨЛ

“АРХИВ-АЛТАН ТҮҮХ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Нутгийн захиргааны байгууллага нь сум орон нутгийнхаа байгууллагуудын хэвийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, аливаа эрсдэлээс хамгаалах, үйл ажиллагааг дэмжих үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг. Тиймээс сумын хэмжээний архивын баримт материалыг хэвийн найдвартай, чанар, стандартыг хангуулан хадгалах нь чухал байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Мандал-Овоо сумын төрийн байгууллагуудын архивын баримт бичгийг найдвартай, цэгцтэй хадгалах нөхцөл бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Мандал-Овоо сумын төрийн 7 байгууллагад архивын тоног төхөөрөмж нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Мандал-Овоо сумын хэмжээний архивын баримт материалыг хэвийн найдвартай, чанар, стандартыг хангуулан хадгалах боломж бүрдсэн.