“ЖИГҮҮР” ТӨСӨЛ

“ЖИГҮҮР” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Мандал-Овоо сумын ЗДТГ болон сумын бусад төрийн байгууллагууд дундаа ашигладаг байсан УАЗ Фургон автомашин нь 2024 оноос эвдрэл гэмтэл ихтэй болж цаашид ашиглах боломжгүй болсон. Тиймээс сургуулийн хүүхдүүд, тамирчид нэгдсэн зохион байгуулалттай аливаа уралдаан тэмцээнд оролцох бүрдээ хувь хүний унаа гуйж оролцуулдаг болсон. Сумын ЗДТГ-т иргэд,  эцэг эхээс сумынхаа тамирчид, хүүхдүүдийг уралдаан тэмцээнд оролцоход нь зориулж аюулгүй, найдвартай тээврийн хэрэгсэлтэй болох санал хүсэлт ирүүлсэн.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
        Мандал-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, иргэдэд аливаа тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцоход нь найдвартай, тохилог автобусаар зорчуулах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ЗДТГ-т Toyota Hiace автомашин нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
        Мандал-овоо сумын тамирчин иргэд, хүүхдүүд улс, аймаг, бусад сумдын тэмцээн уралдаан, хурал, арга хэмжээнд оролцохдоо найдвартай, аюулгүй байдал хангагдсан тээврийн хэрэгслээр зорчих боломжтой болсон.