ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМЬДРАЛ

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМЬДРАЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Нутгийн захиргааны байгууллага нь орон нутгийнхаа иргэдийн амар тайван, эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж аливаа эрсдэлээс хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг. Мандал-Овоо сумын төв нь гудамжны гэрэлтүүлэггүй. Үүнээс шалтгаалж иргэд осол бэртэлд өртөх, нохойд уруулах, гэмт хэрэг гарах зэрэг иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл өндөртэй байдаг.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Иргэдийг болзошгүй осол, гэмтэл, аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин сайжруулах, цагдаагийн ажилтны эргүүлийн ажлыг хөнгөвчлөх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайд гэрэлт цамхаг суурилуулах, нийтийн эзэмшлийн талбайд хогийн сав байрлуулах, Цагдаагийн тасагт мотоциклнийлүүлсэн. (Гэрэлт цамхаг  7ш/, Гэрэлт цамхгийн ламп /12ш/, Гэрэлт лого /100 жил/, цагдаагийн мотоцикл /1ш/, хуванцрын хогийн сав /2ш/, ЛЕД туузан гэрэл /300м/).
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Мандал-Овоо сумын төвийн гэрэлтүүлэг сайжирч болзошгүй осол, гэмтэл, аюулаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг болсон.
  • Иргэдийн ая тухтай амьдрах орчин дээшлэхэд эергээр нөлөөлсөн.
  • Цагдаагийн ажилтны эргүүлийн ажлыг хөнгөвчлөхөд дэмжлэг болсон.
  • Нийтийн эзэмшлийн талбайд хогийн савтай болсон