ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сумын ЗДТГ нь орон нутгийнхаа иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд юуны өмнө аливаа гамшиг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд өндөржүүлсэн болон онц байдал зарлахад бэлтгэгдсэн байх шаардлагатай байдаг.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Ард иргэдийг гамшиг, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэдгээрийг хохирол багатай даван туулах, гамшгийн болон цэрэг дайчилгааны бэлэн байдлыг хангахад дэмжлэг болгох зорилготой.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Мандал-Овоо сумын ЗДТГ-т 263 ширхэг гамшиг, ослын үед шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас, хэрэгсэл нийлүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болно.
Гамшиг, ослын үед иргэдэд зар мэдээ түгээх, авах арга хэмжээний чиглэлийг шуурхай түгээж аюул ослыг хохирол багатай даван дуулахад дэмжлэг болно.
Гамшиг, ослын үед голомтод ажиллах ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлнэ.