ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Монголчууд эрт дээр үеэс үндэсний баяр наадмаараа өөрсдийн урласан гоёмсог хээ, хуартай асар майханд зочид гийчдээ хүндэтгэн залан зочилдог өв соёлтой билээ. Монгол үндэсний майхан нь салхины хагалбарт тохирсон гурвалжин байдгаас гадна олсоор татагдан босдогоороо нүүдэлчин ард түмний амьдралд нийцсэн онцлогтой юм. Тиймдээ ч XIII зууны үед Монголд ирж байсан Европын нэрт жуулчин Марко Поло “Монголчууд бусдын газар нутгаар аялахдаа бороотой үед толгой хоргодох жижиг майхан, зэвсгээс өөр юу ч авч явдаггүй” гэж онцолсон байжээ.
2023 онд Мандал-Овоо сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй бөгөөд сумын удирдлагууд баяр наадмын бэлтгэл ажил хангахаар төслийг санаачилжээ.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын 100 жилийн ойн хүрээнд наадамчин олонд үндэсний өв соёл шингэсэн, тохилог орчинд үйлчилгээ үзүүлэх. Цаашлаад иргэд, ирээдүй хойч үеийнхэнд зөөврийн асраар олон төрлийн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж үндэсний өв соёлоо сэргээх, гадаад, дотоодын аялагч жуулчдад сурталчлах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газарт монгол хээ угалзаар чимэглэсэн, бат бөх материалаар хийгдсэн, хөл, нуруу, баганын төмөртэй, уяа оосор, бүчтэй, савлагааны ууттай, зөөврийн 3 ширхэг асар майхан (4м*6м) нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: