ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Иргэд, хүүхэд залуучуудын дунд цахим тоглоом, гар утасны хэрэглээ маш их болсон өнөө цагт тэдний эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэхэд үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар тоглох зан төлөвийг суулгах, төрөл бүрийн сургалт арга хэмжээ зохион байгуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагаар Мандал-Овоо сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс төслийг санаачилжээ.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Иргэд, хүүхэд залуучууд, гадаад, дотоодын аялагчдад үндэсний тоглоом наадгайг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үндэсний тоглоомоор тэмцээн уралдаан зохион байгуулах, үндэсний өв соёлоороо бахархах, дээдлэх хүмүүжлийг төлөвшүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Мандал-Овоо сумын эмэгтэйчүүдийн зөвлөлд тоглоом, ширмэл эсгий дэвсгэр, олбог нийлүүлсэн (Эсгий тоглоом /мал, амьтан-500ш/, хөлөгт болон яс, шагайн тоглоом /200ш/, ширмэл 2х3 м /2ш/, ширмэл 0,5х0,5 м /10ш/).
ТӨСЛИЙН ҮР ДҮН: