ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилго зорилтыг улс, аймгийн хэмжээнд дэвшүүлж байгаа өнөөгийн нөхцөлд сумын ЗДТГ нь төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх нь чухал юм. Иймд сумын ЗДТГ-т олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэх шаардлагатай байсан
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Мандал-Овоо сумын ЗДТГ нь төрийн үйлчилгээндээ олон улсын стандартыг нэвтрүүлж орон нутгийн ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээлэх, үйлчилгээний тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Мандал-Овоо сумын ЗДТГ-т ISO9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж гэрчилгээжүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: