Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

АЛСЛАГДСАН БАГИЙН БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ”

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу хилийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг 32 дугаар цэцэрлэг нь Өмнөговь аймгийн төвөөс 350 км, Ханбогд сумын төвөөс 140 км-т байрладаг бөгөөд 2022 онд байгуулагдаж бүлгийн багш 2, туслах багш 2, тогооч, үйлчлэгч нийт 11 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчид байгууллага юм.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТХОН

Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Ханбогд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 13 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан

ДУЛААН БАЙР ТУХТАЙ ОРЧИН

Ханбогд сумын ЗДТГ-ын өмчид бүртгэлтэй төрийн албан хаагчийн 4 айлын орон сууц нь 2009 онд ашиглалтад орсон 1 давхар, шувуун нуруун дээвэртэй, тоосгон барилга бөгөөд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийж байгаагүй тул барилгын өнгө үзэмж, чанар маш муудсан байна.

ХОГ АНГИЛАН ЯЛГАХ САВ

Ханбогд хот тохижилт” ОНӨААТҮГ нь 2015 оноос хойш тус сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт үйлчилгээ, айл өрх, албан байгууллагын энгийн хог хаягдлын тээвэрлэлт, төвлөрсөн хогийн цэгийн арчилгаа үйлчилгээ зэргийг хариуцан ажилладаг.

ТАВ ТУХТАЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

2024 онд Ханбогд сумын түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сумын наадмын талбайд уламжлалт нүхэн жорлон байдаг бөгөөд энэ нь хөрс, агаарыг маш их бохирдуулдаг. Иймд иргэд, наадамчдад эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээгээр үйлчлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилготойгоор зөөврийн нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах хүсэлтэй байна.

УСАА ХАЙРЛАЯ

“Мөнх ногоон Галба” ТББ нь Гурван талт зөвлөлийн санаачилгаар 2018 онд үйл ажиллагаагаа эхэлж говь нутгийн уул ус, ургамал, амьтны мөнхийн таатай орчныг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

ГАЛБА ЦИРКИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн дэргэдэх “ГАЛБА” циркийн дугуйлан 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

ТОХИЛОГ ТААТАЙ ОРЧИНД СУРЧ ХӨГЖЬЕ

Ханбогд сумын нэг, хоёрдугаар сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцдаг.

Баян дэлгэрэх

Ханбогд сумын газар нутагт төрөл бүрийн бутлаг, модлог ургамлын зангилаа, үндэс, иш зэрэг байгалийн өвөрмөц тогтоц элбэг тааралддаг.

Багт мод тарих

Ханбогд сумын Жавхлант багийн төв нь Цагаан хад боомтын нүүрс тээврийн зам дагуу байрладаг тул тус багийн газар нутаг бүхэлдээ маш их талхлагдаж, эвдэрч, доройтож байна.