ГАЛБА ЦИРКИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ГАЛБА ЦИРКИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн дэргэдэх “ГАЛБА” циркийн дугуйлан 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дугуйлан одоогийн байдлаар 2 багш, 20 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж агаарын үзүүлбэрийн хэрэгсэл, газрын үзүүлбэрийн хэрэгсэл, жижиг матраас ашиглан жилийн дөрвөн улиралд тогтмол бэлтгэл, сургуулилт хийж байна.


       “Галба” циркийн дугуйлангийн сурагчдын гаргасан амжилтууд:

  • 2012 онд Өсвөрийн циркчидийн анхдугаар их наадамд уран нугаралтын номероор оролцож тусгай байр , 5-р их наадамд агаарын номер болон хөлөөр шидэгчээр оролцож тусгай байр, Монгол Улсын Консерваторын нэрэмжит шагнал
  • 2015 онд авьяаслаг Өмнөговьчууд урлагийн наадамд тэргүүн байр-18 хүүхэд
  • 2016 онд Дэлхийн Гиннесийн номд бүртгүүлэх уран нугараачдын чуулбар болох ‘Уул усны домог’ нугаралтад 13 хүүхэд
  • 2020 онд Монгол улсын Консерваторын Цирк бүжгийн ангид 1 хүүхэд суралцуулж төгссөн.

       Гадаад харилцаа:

  • 2019 онд Турк улсад зохиогдсон аялан тоглолтод уран нугаралт , агаарын үзүүлбэрээр
  • дугуйлангийн 2 сурагч
  • 2020-2021 онд Турк улсад шидэлттэй акробат , газрын үзүүлбэрээр дугуйлангийн 1 сурагч
  • 2022 онд Испани улс руу агаарын үзүүлбэрээр дугуйлангийн 1 сурагч
  • 2023 онд Бүгд Найрамдах Хятад улс “Морьтны гайхамшиг” тоглолтод дугуйлангийн 2 төгсөгч
  • 2023 онд Испани улсад аялан тоглолтод дугуйлангийн 1 сурагч тус тус оролцож байна.
  • 2023 оны 9-р сарын 20-нд Олон улсын циркчидийн тэмцээнд Болгар улсад нэг эмэгтэй шидэлттэй акробатаар ЗОЛА БРОСС хамтлагийн Хишигтэн групптэй оролцоно. 2023 оны 9-р сарын 20-ны өдөр Болгар улсад зохион байгуулагдах Олон улсын циркчидийн “Алтан морь” тэмцээнд ЗОЛА БРОСС хамтлагийн Хишигтэн групптэй хамтран “Шидэлттэй акробат” төрлөөр тус дугуйлангийн суралцагч нь оролцохоор бэлтгэл хангаж байна.

       Өнгөрсөн хугацаанд “Галба” циркийн дугуйланд техник хэрэгслийн шинэчлэл хийгдэж байгаагүй бөгөөд цаашид дугуйлангийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, шинэлэг болгон хөгжүүлэхэд уран сайхны гимнастикийн бусад төрлийн зориулалтын хэрэгслүүд дутагдалтай байсан
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд болон хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд амралт чөлөөт цагаа зөв зохистойгоор өнгөрүүлэн цаашид монгол улсын төдийгүй олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцох боломжийг олгох зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

      Ханбогд сумын Соёлын төвийн дэргэдэх “Галба” циркийн дугуйланд 19 нэр төрлийн 172 ш сургалтын хэрэгсэл нийлүүлж байна.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Циркийн дугуйлангийн нийт хүүхдүүд орчин үе, мэргэжлийн шаардлагад нийцсэн сургалтын хэрэгсэл ашиглан тав тухтай орчинд бэлтгэл, сургуулилтаа хийнэ.
  • Хүүхдийн бие бялдрын хөгжлийг өв тэгш, эрүүл чийрэг, зөв болгоход эергээр нөлөөлнө.
  • Мэргэжлийн шаардлага хангасан, шинэлэг олон нэр төрлийн сургалтын хэрэгслээр хангагдана.
  • Аймаг орон нутагт төдийгүй Олон улсын хэмжээнд циркийн урлагийг сурталчлан таниулахад дэмжлэг болно.
  • Монгол уран нугараачдын арга барил, техникийн өвөрмөц онцлогийг залуу үедээ өвлүүлэхэд дэмжлэг болно.