Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу хилийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг 32 дугаар цэцэрлэг нь Өмнөговь аймгийн төвөөс 350 км, Ханбогд сумын төвөөс 140 км-т байрладаг бөгөөд 2022 онд байгуулагдаж бүлгийн багш 2, туслах багш 2, тогооч, үйлчлэгч нийт 11 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчид байгууллага юм.
Ханбогд хот тохижилт” ОНӨААТҮГ нь 2015 оноос хойш тус сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт үйлчилгээ, айл өрх, албан байгууллагын энгийн хог хаягдлын тээвэрлэлт, төвлөрсөн хогийн цэгийн арчилгаа үйлчилгээ зэргийг хариуцан ажилладаг.
2024 онд Ханбогд сумын түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сумын наадмын талбайд уламжлалт нүхэн жорлон байдаг бөгөөд энэ нь хөрс, агаарыг маш их бохирдуулдаг. Иймд иргэд, наадамчдад эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээгээр үйлчлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилготойгоор зөөврийн нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах хүсэлтэй байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн дэргэдэх “ГАЛБА” циркийн дугуйлан 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Ханбогд сумын нэг, хоёрдугаар сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцдаг.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд төдийгүй манай оронд захиргааны шинэтгэлийн хүрээнд олон чухал өөрчлөлтийг хийсний нэг нь төрийн үйлчилгээнд цахим үйлчилгээг нэвтрүүлж байна.
2018 онд ”Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Ханбогд суманд “640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг цогцолбор барилга ашиглалтад орж Ханбогд сумын 2-р сургууль, 29-р цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2021 оны байдлаар 2-р сургууль нь 794 хүүхэдтэй, 56 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Ханбогд сумын нийтийн эзэмшлийн сагсан бөмбөгийн талбайн шийд нь эвдэрсэн.
2018 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга”-ыг барьж ашиглалтад шилжүүлсэн.
Ханбогд сум нь уул уурхай дагасан хүн амын төвлөрөл ихтэй онцлог сум учир үүнийгээ дагаад иргэдийн боловсрол, хөгжилд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Сумын