ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
2024 онд Ханбогд сумын түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сумын наадмын талбайд уламжлалт нүхэн жорлон байдаг бөгөөд энэ нь хөрс, агаарыг маш их бохирдуулдаг. Иймд иргэд, наадамчдад эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээгээр үйлчлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилготойгоор зөөврийн нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах хүсэлтэй байна. Уг ариун цэврийн байгууламж нь зөөврийн буюу машинд чирч явах боломжтой тул сум орон нутаг ямар ч арга хэмжээ зохион байгуулсан авч явж хэрэглэх боломжтой бөгөөд цуглуулсан бохирыг бохир ус зайлуулах төв системд юүлэх зориулалттай хийгдэнэ. Чингэлгийн хэмжээ нь 6м*3м байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ариун цэврийн өрөөтэй байх ба тус бүрдээ гар угаах, ариун цэврийн материал хадгалах өрөөтэйгөөр хийж наадмын талбайн дэргэд байрлуулан наадамчдад үйлчлэх юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр ил задгай бие засаж байгаль, орчныг маш ихээр бохирдуулдгийг бууруулах, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, наадамчдад ая тухтай орчин бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Машинаар чирч зөөвөрлөх боломжтой чингэлэг хийж ариун цэврийн өрөөний зориулалтаар тохижуулан Ханбогд сумын ЗДТГ-т хүлээлгэж өгнө. Төслийн ажлыг 2024 оны 1-р улиралд дуусгана.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Ханбогд сумын овоо тахилга, Дэмчогийн хийд, наадмын талбай зэрэг газруудад зөөвөрлөн ашиглах боломжтой, стандартын шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байртай болох бөгөөд нүхэн жорлонгоос үүсдэг хөрс, агаарын бохирдол, халдварт өвчлөл гэх мэт олон сөрөг эрсдэлийг бууруулна.