УРЛАГИЙН УРАН ШАГЛАА

УРЛАГИЙН УРАН ШАГЛАА

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Номгон сум нь соёл, урлагийн салбараас төрөн гарсан алдартан гавьяатан олонтой, соёлын өвөө уламжлуулан хөгжүүлж байна. Иргэдийн улс, аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээнд оролцох, мөн аливаа арга хэмжээний эхлэл нь соёлын үйлчилгээ тул соёлын өвийг түгээн дэлгэрүүлж иргэдийнхээ авьяас билгийг хөгжүүлж, урлагийн хувцасны орчин үеийн донж маягийг уламжлалт угсаатны гоо зүй, өв соёлтой хослуулан шинэчлэл хийх хэрэгцээ тулгараад байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Урлагийн хувцасны шинэ шатны шинэчлэлийг хийж, иргэдийн урлаг, уран бүтээлийн ажлыг дэмжих, орон нутгийн онцлог уран урлагийн бүтээлийг бий болгох.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Номгон сумын соёлын төвд нэн шаардлагатай байгаа урлагийн хувцас хэрэглэл, ялангуяа үндэсний соёлын шинж чанарыг агуулсан малгай, дээл, гутал, чимэглэл зэрэг 18 нэр төрлийн 209 хувцас хэрэглэлийг оёж нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Ахмадаасаа уламжлагдан үлдэж буй соёлын төвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлах, шавь сургалтаар бусдыг хөгжүүлэх.
  • Сумын нийт ард иргэд, хүүхэд залуучууд түүх соёлоо мэдэж, түүгээрээ бахархах, хамгаалах нөхцөл бүрдэнэ.
  • Соёлын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.