ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН АГААРЫН ДЭД СТАНЦ

ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН АГААРЫН ДЭД СТАНЦ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Номгон сумын төвөөс баруун хойш 1.2 км зайд тус бүр 5 га 2 хэсэг талбайд ногоон зурвас байгуулахаар мод тарьсан. Уг модны талбайг услах цахилгаан худаг гаргасан боловч сумын төвөөс зайтай учир цахилгааны шугам байхгүй, худаг ажиллуулах боломжгүй учир зөөврийн усаар ногоон зурвасын модыг усалж байна. Тиймээс модны талбайг цахилгаанаар хангах цахилгаан дамжуулах агаарын шугам тавих хэрэгцээ шаардлага үүсээд байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Модны талбайг цахилгаанаар хангах цахилгааны шугам татна.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Даланзадгад-Номгон чиглэлийн төвийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас мод тарьсан талбай хүртэл 50 метр урт 15кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж 50кВа чадалтай агаарын дэд станц байгуулсан. Уг дэд станцаас мод тарьсан хоёр талбай руу 128м, 25м урт 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг тус тус татаж худгийн моторыг холбосон.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Хэрэглэгчийг тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдсэн.
  • Модны талбай дахь цахилгаан худгийг ашиглах дэд бүтэцтэй болсон
  • Талбайд тарьсан модын найдвартай услах, цаашид мод нэмж тарих боломжтой болсон.