СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН

СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24-р цэцэрлэг нь 1985 онд ашиглалтад орсноос хойш зөөлөн эдлэл, дэвсгэр бүрэн шинэчлэгдээгүй өдийг хүрсэн. Тус цэцэрлэгт Даланзадгад сумын 3, 7-р багийн нийт 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгийн орчин нөхцөл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй, эцэг эхээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар 80% нь багш нарын ур чадвар, хандлагад сэтгэл хангалуун байдаг ч сургалтын орчин нөхцөл шаардлага хангадаггүй гэсэн үнэлгээ өгсөн.
      Хивс дэвсгэр хөл доороосоо даарахгүй байх хамгаалалт болдог ч гэсэн 24-р цэцэрлэгийн хувьд олон жил ашиглагдсанаар хир тоос хуримтлагдан олон хүүхдийн хөдөлгөөний явцад агаарт тоосонцор үүсэж өвчлөл үүсгэх эх үүсвэр болж байна.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
     Даланзадгад сумын 24-р цэцэрлэгт эрүүл ахуйн шаардлага хангасан ноосон хивс, хивсэнцэр нийлүүлэн дэвсэж хүүхдүүдийг доороосоо жиндэж даарснаас үүдэлтэй аливаа өвчинд нэрвэгдэхээс хамгаална
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Даланзадгад сумын 24-р цэцэрлэгийн анги танхим, дуу хөгжмийн заалны тайзны хэсэгт 180 метр Монгол хонины ноосон дэвсгэр, коридорт 19.2 метр хивс дэвсэж тохижуулсан
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • 24-р цэцэрлэгийн 28 багш, 250 хүүхдийн сурч ажиллах орчин нөхцөл сайжирсан
  • 250 хүүхдийн 420 эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж дээшилсэн
  • Хивс, хивсэнцрийн тоосноос үүсэх амьсгалын замын өвчлөл багассан