ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ: • Баяндалай сумын Төхөм багийн нутаг дахь Гашуун гэдэг газарт эвдэрч дарагдсан гар худгийг засварлан гадуур нь худгийн байр барих, мод услах усалгааны хоолой, мото помп, чиргүүлтэй усны сав худалдан авах, 60 ш /Чацаргана

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ: • Баяндалай сумын Төхөм багийн нутаг дахь Гашуун гэдэг газарт эвдэрч дарагдсан гар худгийг засварлан гадуур нь худгийн байр барих, мод услах усалгааны хоолой, мото помп, чиргүүлтэй усны сав худалдан авах, 60 ш /Чацаргана

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
     2020 оны жилийн эцсийн байдлаар Баяндалай сум нь албан ёсны бүртгэлтэй 2100 хүн амтай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай сум юм. Мөн тус сум нь аймгийн төв Даланзадгадаас Ноён, Сэврэй, Гурвантэс сум чиглэлийн төв засмал замын дагуу байршилтайгаас шалтгаалан орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчид, гадаад дотоодын аялагч гэх мэт дайран өнгөрөх зорчигч харьцангуй олонтой байдаг нь COVID-19 цар тахалтай өнөөгийн нөхцөлд тэднийг сумын төв рүү оруулалгүй түр пост ажиллуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих, иргэдээс шинжилгээ авах зэргээр халдвар хамгааллыг баримтлах зайлшгүй шаардлага тулгардаг. Мөн хүн, малын халдварт өвчлөлийн дэгдэлттэй нөхцөлд малчдад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэхэд хүндрэлтэй байдаг.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: 

      Баяндалай сумын ЗДТГ газар нь төрийн үйлчилгээ болон цар тахлын нөхцөл байдлын үеийн тусламжийг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэж тэдэнд төрийн үйлчилгээг чанартай хүргэх, эрүүл мэндийг нь хамгаалахад дэмжлэг болох
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын ЗДТГ-т нэг ширхэг чирдэг чингэлэг нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Баяндалай сумын ЗДТГ явуулын үйлчилгээ явуулахад зориулан тохижуулсан чингэлэгтэй болсон.
  • Төрийн албан хаагчдын явуулын үйлчилгээ явуулах орчин нөхцөл сайжирсан.
  • Иргэд, малчдад хүргэх төрийн үйлчилгээний хүртээмж дээшлэхэд дэмжлэг болсон.