Баян-Овоо сумын 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлж, түргэн тусламжийн автомашины хүрэлцээг нэмэгдүүлэх талаар тусгагдсан.
Баян-Овоо суманд 2018 онд хэрэгжсэн “Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрөөх саравчуудыг сумын биеийн тамирын талбайд байрлуулсан.
Баян-Овоо сумын төвлөрсөн хогийн цэг нь гадуураа хаалт хашаагүй тул малын бэлчээр, байгаль орчныг ихээр бохирдуулж, тэжээвэр мал амьтан хог хаягдлаар хооллон улмаар өвчилж хор уршиг үзүүлж байна.
Монгол орон төдийгүй дэлхийн хэмжээнд агаарын бохирдол, хүлэмжийн хийг багасгах, дулаарлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ам амьтан, хөрс ургамал, хүн төрөлхтөнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн ажлыг ихээр хийж байна.
Манлай сум нь нийт 308 ахмад настантай. 2019 онд шинэ ахмадын өргөөг барьж ашиглалтад оруулсан. Сумын ахмадын хороо нь өөрийн гэсэн санхүүжилт төсөв байхгүй зөвхөн ахмадуудын өгсөн хандиваар санхүүждэг.
Сум орон нутагт уул уурхай, бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байгаа энэ үед эдийн засаг, нийгмийн өөрчлөлт соёлын биет болон бие бус өв, түүх уламжлалд нөлөөллөө үзүүлж байна.
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, жирэмсний хяналтыг сайжруулах, жирэмсний эрт хяналтыг нэмэгдүүлэх, дутуу төрөлт, нярайн эндэгдлийн түвшин бууруулах зорилтын хүрээнд энэ төрлийн сургалт, мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хүүхдийн хөгжлийн 3-5 нас бол хүний амьдралын хамгийн чухал нас гэж үздэг. Бага наснаасаа дуу хөгжимд дуртай, хөгжмийн боловсрол эзэмшсэн, хөгжмийн мэдрэмж сайтай хүүхдийн сэтгэн бодох чадвар илүү хөгждөг байна.
Сүүлийн жилүүдэд хур бороо багасаж, ган зудын давтамж ойр ойрхон тохиож байгаа нь малчдын хувьд малын хариулга маллагааг тогтмол байлгаж чадахгүйд хүргэх, малын үхэл хорогдлоос гадна салхи, шуурганд уруудуулж алдах, отор нүүдэл ихээр дамжин өнгөрөх, ирэх, явах зэргээс хамаарч малын хулгай тогтмол гарсаар байна.
“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 2 дугаар зүйлд “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоо, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр явуулна” гэж заасан.