ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ГАРАА

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ГАРАА

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Ноён сумын 16-р цэцэрлэг нь 2014 онд гадна тохижилт цэцэрлэгийн тоглоом суурилуулж, эцэг эх, багш нарын хүчээр биеийн тамирын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материал ашиглан хийсэн нь цаг хугацааны явцад агаар салхинд муудан эвдэрч, эрүүл ахуй орчны шаардлага стандартад нийцэхгүй, хүүхэд осол гэмтэлд өртөх магадлалтай болсон тул шинэчлэн сайжруулах шаардлагатай байсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг засварлаж цэцэрлэгийн хүүхдийн хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжсэн цогц талбайтай болох.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Цэцэрлэгийн гадна талбайн 2х12 м2 талбайд хөрсийг тэгшитгэн бетон цутгаж лего шал угсарсан. Тоглоомын ком, дамжуурга шат, хөл савлуур, гэдэсний таталт, нурууны үрэлт, гүйлтийн зам, эргэдэг тоглоом, дугуйтай төхөөрөмж, хос дүүжин, пүржинтэй тоглоом, түшлэгтэй болон түшлэггүй сандал, 3 ангилдаг хогийн сав зэрэг иж бүрдэл тоглоом хэрэгслийг байрлуулснаасгадна дотор төхөөрөмж 10 гаруйг мөн нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Ноён сумын хүүхдийн цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж 2-5 насны хүүхдүүд сургалтын хөтөлбөрийн дагуу гадаа агаарт аюулгүй орчинд тоглох наадах боломж бүрдсэн.
  • Мөн сумын сургуулийн бага ангийн хүүхдүүд ч тоглож наадах боломжтой, цэцэрлэгт хамрагдах нас нь болоогүй хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагч нар нь уг тоглоомын талбайд тоглуулах, салхилуулах, хөдөлгөөний эвсэл сайжруулах, хөгжүүлэх боломж нөхцөл сайжирсан.