“НОЁН СУМЫН ЭМИЙН САНГИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ” ТӨСӨЛ

“НОЁН СУМЫН ЭМИЙН САНГИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Стандарт шаардлага хангасан нөхцөлд иргэд эмийн сангийн үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Ноён сумын эмийн сан буюу “Ингэн нүд” ОНӨААТҮГ нь 2015 онд байгуулагдсанаас хойш эмийн сангийн шаардлага хангахгүй барилгад үйл ажиллагаа явуулдаг, сумын хүн ам цөөн учир эмийн сан тогтвортой ажиллаж чаддаггүй. Иймд эмийн сангийн барилгад засвар хийж, шаардлагатай тоног төхөөрөмж тавилга хэрэгслээр ханган иргэд сумандаа стандарт шаардлага хангасан нөхцөлд эмийн сангийн үйлчилгээ авах бололцоотой болгоно.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Эмийн сангийн барилгад хана, тааз, цонх, шал, хаалга, халаалтын системд засвар хийж, эмийн тавиур, эмийн хөргөгч, хорт эмийн дохиололтой шкаф, зөөврийн болон суурин компьютер зэрэг 20 нэр төрлийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр тохижуулан захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Эмийн сангийн барилгад засвар хийж шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангаснаар эмийн сан стандартад нийцсэн нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжтой болж Ноён сумын иргэд төдийгүй тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, тээврийн компанийн ажиллагсад эмийн сангийн үйлчилгээг стандарт шаардлага хангасан нөхцөлд авах боломж бүрдсэн.