ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Ноён сумын ЗДТГ нь тухайн суманд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй гол байгууллага бөгөөд сумын нутаг дэвсгэрт нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, цас зуд, үер ус зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиоход хохирсон иргэдэд тусламж үзүүлэх, мал амьтны халдварт өвчний үед устгал ариутгал хийх зэрэг ажлын үед өөрийн өмчлөлийн ачааны автомашингүйгээс хувь хүмүүсийн автомашин хөлслөх, зарим тохиолдолд ачааны автомашин суманд олдохгүйгээс үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирдаг. Иймд төрийн байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлэх зориулалтаар өөрийн өмчлөлийн ачааны автомашинтай болох шаардлагатай байсан.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын ЗДТГ-т төслийн бичиг баримтад заасан үзүүлэлт бүхий ачааны автомашин нийлүүлэх
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Төслийн хүрээнд Ноён сумын ЗДТГ-т 3.5тн даацтай, 2700сс дизель хөдөлгүүртэй, БНСУ-д үйлдвэрлэсэн Маяти ачааны автомашин нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Захиалагч Ноён сумын ЗДТГ-н ажлын даалгавар, гэрээгээр тохиролцсон техникийн үзүүлэлт бүхий автомашиныг цаг хугацаандаа бүрэн нийлүүлж ашиглагч байгууллага хүлээн авснаар алслагдсан сумын нутгийн захиргааны байгууллагаас харъя нутаг дэвсгэр, иргэдэд шаардлагатай ажил үйлчилгээг шуурхай зардал багатай хүргэх боломж бүрдсэн.