“НОЁН СУМЫН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ

“НОЁН СУМЫН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Ноён суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024-2025 онд Үйлчилгээний төвийн 2 давхар шинэ барилга баригдаж 2025 оны 4 сард улсын комисс хүлээн авсан бөгөөд энэхүү үйлчилгээний төвийн тохижилт хийх санхүүжилтгүйгээс ашиглаж чадахгүй байгаа. Иж бүрэн тохижуулсан тохиолдолд сумын болон явуулын аянчин гийчин , иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлэн ажиллах боломж бүрдэнэ.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Тус суманд баригдсан үйлчилгээний төвийн хоёр давхар барилгыг зочид буудал, цайны газар, кофе шоп зэргээр тохижуулан сумын ЗДТГ-аас нийтлэг үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагааг хариуцан ажиллуулахад шаардлагатай тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Төслийн бичиг баримт болон гэрээгээр тохиролцсон 160 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тавилга хэрэгслийг Ноён сумын нийтлэг үйлчилгээний барилгад нийлүүлж захиалагчийн томилсон комисст бүрэн хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Орон нутгийн төсөв болон сангийн хамтарсан хөрөнгө оруулалтын үр дүнд Ноён сумын ЗДТГ-ын өмчлөлд нийтлэг үйлчилгээний цогц төв бий болж тус сумаар зорчин өнгөрөх иргэд болон сум орон нутгийн иргэд, байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх тав тухтай тохилог орчин бий болсон. Тус суманд үгүйлэгдэж байсан үйлчилгээг шинээр бий болгож түр болон байнгын ажлын байр бий болсон.