ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сум 1924 онд байгуулагдсан. 2024 онд сумын 100 жилийн тэгш ой тохиож байна. Сумын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд баяр наадмыг зохион байгуулах бэлтгэлийг хангах зорилгоор сумын наадмын талбай, морь барианы талбайг тохижуулах засварлах шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын наадмын талбайг засаж, иргэд, наадамчин олон, сумын ойгоор ирсэн зочид төлөөлөгчид тав тухтай тохилог орчинд 100 жилийн ойн наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, цаашид морин уралдаан, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай орчин бүрдүүлэх зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын наадмын талбайн дээвэр, 400м2 хиймэл зүлэг нэмж дэвсэн, морь барианы газарт 100 хүний суудал бүхий сүүдрэвчийг барьсан.
ӨСЛИЙН ҮР ДҮН:
Наадмын талбайд олон төрлийн спорт, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах тохилог орчин бүрдсэн.