ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сумын соёлын төвд бүжгийн дугуйлан хичээллүүлэхэд хүүхдэд ээлтэй таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Стандарт бус танхимд хичээллэхэд хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна орчны тав тухгүй байдлаас болж удаан хугацаанд бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй байдаг. Соёлын төвийн үйлчилгээний танхимд бүжгээр хичээллэхэд аливаа үйл ажиллагаатай давхцаж бэлтгэл хойшлогдох зэрэг асуудлууд гардаг. Соёлын төвийн бүжгийн заалыг тохижуулснаар орчин нөхцөл сайжирч, хүүхдүүдийн тав тухтай сэтгэл ханамжтай байдал нэмэгдэж, өөрийгөө харж эрч хүч авах, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үүсэхгүй байх зэрэг давуу талуудтай. Мөн насанд хүрэгчдийн дугуйлангийн үйл ажиллагаа эрчимжиж ард иргэд олноор хамрагдах нөхцөл боломж үүснэ.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Бүжгийн стандарт танхимтай болсноор цагт баригдалгүй бэлтгэл сургуулилт, дугуйлан сургалтууд орох, таатай аюулгүй орчин нөхцөл бий болох, ямар нэгэн үйл ажиллагаанаас үл хамааран бүжгийн сургалтууд тасралтгүй орох, цэвэр таатай орчин бүрдүүлэх, бүжгийн хөдөлгөөний гүйцэтгэл, жигдрэлтэд өндөр үр нөлөө үзүүлэх учир бүжгийн заалыг тохижуулах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Соёлын төвийн бүжгийн заалны шалыг хулдаасаар бүрж, ханыг дуу шингээгч хавтан, бүжгийн толь, хөшиг, бандан сандал, бүжгээр хичээллэгчдийн хувцас хэрэглэлээ хадгалах ханын шүүгээ зэргээр тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: