ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТӨВ

ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТӨВ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд хүүхэд залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй. Дэлгэцийн хамаарлаас холдож, оюун ухаан, сэтгэх бодох чадвараа хөгжүүлэх, тоглоомоор дамжуулж өөрийн ур чадварыг дээшлүүлэх нь хүүхэд залуусын ирээдүйн хөгжилд хэрэгтэй.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Тав тухтай орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч байдлаа дээшлүүлэн хөгжих, нийгмийн орчинд чадваржих дэлгэцийн хамаарал, хорт зуршлаас зайлсхийхэд зорилго оршино.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Сумын хүүхэд залуусын төвд теннисийн ширээ-2, бөмбөг шидэх төхөөрөмж-2, дартс, дартсын хөл тус бүр гурван ширхэг, сандал, өлгүүр зэрэг хэрэгслүүдийг нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын иргэд, явуулын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх төвтэй болсон.
  • Цаашид шинээр булан байгуулах, тоглоом, спортын төрөл нэмэх суурь баазтай болсон.